"Боловсролын бодлогын симуляцын загварчлал" сэдэвт сургалт зохион байгуулагдлаа.

"Боловсролын бодлогын симуляцын загварчлал" сэдэвт сургалт зохион байгуулагдлаа.

Боловсролын төлөөх дэлхийн түншлэлийн буцалтгүй тусламжийн хүрээнд “Боловсролын бодлогын симуляцын загварчлал” сэдэвт сургалт 2019 оны 10 дугаар сарын 8-10-ны өдрүүдэд зохион байгуулагдав.

Сургалтыг нээж БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга, боловсролын салбарын хөгжлийн мастер төлөвлөгөө боловсруулах ерөнхий ажлын хэсгийн ахлагч С.Мөнхбат, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга нар үг хэлэв.

Уг сургалт нь боловсролын санхүүгийн төлөвлөлтийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, боловсролын симуляцын загварууд, тэдгээрийн хэрэглээг танилцуулах, SimuED-ийг ашиглан симуляцын загварчлалыг хэрэглэж сурах болон боловсролын бодлого, хүрэх үр дүнгийн өртгийг тооцож сурахад чиглэгдэв.

Сургалтыг Монгол улсын боловсролын салбарын хөгжлийн мастер төлөвлөгөө боловсруулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр ЮНЕСКО-ийн Монголын үндсэний комисс, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар хамтран зохион байгуулж холбогдох байгууллагуудын 70 гаруй мэргэжилтнүүд оролцов.

Эх сурвалж. НҮБ-ын Монголын үндэсний комисс

Сэтгэгдлүүд