Монгол хэл, соёлын сургалт 9 сарын 1-нд эхэлнэ.

Монгол хэл, соёлын сургалт 9 сарын 1-нд эхэлнэ.

Шинэ төрлийн коронавирусын дэгдэлт, халдвараас хүн амыг урьдчилан сэргийлж, хамгаалах чиглэлээр авах арга хэмжээний хүрээнд БШУЯ-наас гадаад улс орнуудаас эх орондоо бүр болон түр ирсэн Монгол хүүхэд, залуучуудын эх хэлний мэдлэгийг дээшлүүлэх, соёл, зан заншил, эх түүхийг таниулах сургалтыг 2020-2021 оны хичээлийн жилд аймаг, дүүргийн Насан туршийн туршийн боловсролын төвүүдээр дамжуулан зохион байгуулахаар төлөвлөж, уг сургалтын жишиг хөтөлбөр, төлөвлөлтийг боловсруулах, хичээл заах багш нарыг чадавхжуулах ажлыг зохион байгуулж байна.

Иймд эх хэл, соёлын мэдлэг, ойлголтоо дээшлүүлэх сонирхолтой сургуулийн насны хүүхэд болон залуучууд 2020 оны 9 дүгээр сарын 1-ний дотор оршин суугаа аймаг, дүүргийн НТБТ-үүдэд хандаж, бүртгүүлэх боломжтой юм.

Сэтгэгдлүүд