Гэр бүлийн боловсрол олгох сургалтын модулийн санал авах сургалт-хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Гэр бүлийн боловсрол олгох сургалтын модулийн санал авах сургалт-хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Насан туршийн боловсролын үндэсний төв, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Гэр бүл, хүүхэд хөгжлийн хэлтэстэй хамтран “Гэр бүлийн боловсрол олгох сургалтын модуль”-ийг боловсруулж байгаа билээ.

Тус сургалтын модулийг боловсруулах ажлын хэсгийн ажлын явцыг танилцуулах, туршилтын сургалтыг зохион байгуулж, модульд санал авах сургалт-хэлэлцүүлгийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт өнөөдөр зохион байгууллаа.

Сургалт-хэлэлцүүлэгт Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны дарга С.Гэрэлмаа “Гэр бүлийн төлөвлөлт, гэр бүлийн эрүүл мэнд" сэдвээр, Улаанбаатар их сургуулийн Гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгч Б.Оюун-Эрдэнэ “Гэр бүлийн үнэт зүйл", "Угийн бичгийн хөтлөлт", "Гэр бүлийн харилцаа, ёс зүй", "Гэр бүлийн эдийн засаг" сэдвээр, МУИС-ийн Социологи, нийгмийн ажлын тэнхимийн доктор, профессор Т.Бүрэнжаргал "Гэрлэлт, гэр бүлийн тухай ойлголт", "Гэр бүл дэх хүүхдийн хүмүүжил, хөгжлийн асуудал", "Гэр бүлийн хүчирхийллээс урьдчлан сэргийлэх" сэдвээр хичээл заалаа.

Сургалтад ГБХЗХГ-ын бодлогын газруудын сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтнүүд, дүүргийн Насан туршийн боловсролын төвийн багш нар хамрагдлаа.

Сэтгэгдлүүд