“Олон нийтэд түшиглэсэн Тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжих нь” төслийн хаалтын цахим хурал боллоо.

“Олон нийтэд түшиглэсэн Тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжих нь” төслийн хаалтын цахим хурал боллоо.

“Ази-Номхон далайн улс орнуудын олон нийтэд түшиглэсэн тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжих нь” төслийг ЮНЕСКО Бангкок-ын дэмжлэгтэйгээр БШУЯ-ны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төв амжилттай хэрэгжүүлж дууслаа. ЮНЕСКО Бангкок 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр төслийн хаалтын цахим хурлыг зохион байгуулж, төсөл хэрэгжүүлэгч Монгол, Япон, Филиппин, Лаос, Энэтхэг зэрэг улсууд өөрсдийн хэрэгжүүлсэн төслийн үр дүн, ололт амжилтын талаар танилцуулав.

Төслийн хүрээнд Тогтвортой хөгжлийн боловсролын 3 модулыг орчуулан, аймаг, дүүргийн насан туршийн боловсролын төвүүдийн тогтвортой хөгжлийн боловсролын сургалтыг зохион байгуулдаг багш нараас сонгон шалгаруулж 25 Мастер багшийг бэлтгэсэн. Мастер багш нар цаашид орон нутгийн иргэд, олон нийтэд чиглэсэн сургалт, үйл ажиллагааг зохион байгуулж ажиллана. Тус төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажилласан Монголын ЮНЕСКО-н Үндэсний комисс болон аймаг, дүүргийн Насан туршийн боловсролын төвийн хамт олонд талархал илэрхийлье.

Сэтгэгдлүүд