Дэд сэдэв
|
Агуулга
|
Мэдлэг
|
Чадвар
|
Хэрэглээ
|
Өөртөө итгэх итгэл
|
- Өөрийгөө танин мэдэх
- Өөртөө итгэх итгэл
- Өөртөө итгэлтэй болон итгэлгүй зангийн онцлог
- Итгэлтэй харилцааны арга барил
|
- Би хэн бэ гэдгээ танин мэдэх
- Өөрийнхөө бусдаас ялгарах онцлог давуу сул талаа мэдэх
- Өөртөө итгэлтэй ба итгэлгүй зангийн онцлогийг харьцуулан давуу ба сул талыг ялгах
- Итгэлтэй харилцааны арга барилд суралцах, турших
|
- Өөртөө итгэлтэй эсэхээ тодорхойлох
- Өөрийн онцлог, давуу талаа мэдрэх, өөрөөрөө бахархах
- Өөрт байгаа нөөц бололцоогоо нээх, хөгжүүлэх
- Итгэлтэй харилцааны алхмуудыг мөрдөхийг эрмэлзэх
- Боловсролын хэрэгцээг ухаарах, боловсролоо дээшлүүлэх чадвартай гэдэгтээ итгэлтэй байх
- Санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх
|
Сэтгэлийн хөдөлгөөн
|
- Сэтгэлийн хөдөлгөөний хэлбэрүүд
- Стресс, түүнийг үүсгэгч хүчин зүйл
- Стрессийн төрөл
- Эерэг, сөрөг сэтгэлийн хөдөлгөөний үзүүлэх нөлөөлөл
- Стрессээс сэргийлэх, бууруулах арга
|
- Сэтгэлийн хөдөлгөөний хэлбэрүүдийн талаар
- Сэтгэлийн хөдөлгөөний хүний эрүүл мэнд, сэтгэл санаа, зан үйлд үзүүлэх нөлөөллийг тайлбарлах
- Стресс, үүсгэх хүчин зүйл, илрэх шинж, сөрөг үр дагаврыг тодорхойлох, бичих
- Сэтгэлийн хөдөлгөөнөө хянах, стрессээс өөрийгөө хамгаалах аргад суралцах
|
- Сэтгэлийн хөдөлгөөнөө хянах, зохицуулахад туслах зөвлөмж, санамжид анхаарал хандуулан, ижил төстэй нөхцөлд хэрэглэж турших
- Тохирох сайн аргаа сонгон стрессээс сэргийлэх, стресст орсон тохиолдолд бууруулах
- Өөрийн болон бусдын сэтгэлийн хөдөлгөөнийг ойлгох, эерэгээр нөлөөлөх
- Аливаа асуудалд амархан эмзэглэхгүй, гуниглахгүй байх
|
Шийдвэр
|
- Шийдвэр, түүнд нөлөөлөх хүчин зүйлс
- Шийдвэр гаргах хэлбэрүүд
- Шийдвэр гаргах алхмууд
- Шийдвэрийн үр дагавар, давуу ба сул тал
- Эрсдэл
|
- Шийдвэр, түүний хэлбэрүүд, үр дагавар, давуу ба сул талыг ялгах
- Шийдвэр гаргах алхмуудын талаар унших, гол зүйлийг тэмдэглэж бичих
- Сөрөг үр дагавартай ятгалгаас татгалзаж сурах
- Эрсдэл гарахаас сэргийлэх, даван туулах
|
- Аливаа мэдээлэлд өөрийн байр сууринаас шүүмжлэлтэй хандах
- Шийдвэр гаргах алхмуудыг баримтлах, асуудалтай холбогдох хууль, дүрэм судлах, хариуцлагатай хандах
- Бусдын шийдвэрт хүндэтгэлтэй хандах, өөрийн үзэл бодлыг тулгахгүй байх
|
Харилцаа
|
- Мэндлэх, хүндлэх, талархах ёс
- Харилцаа, түүний төрөл
- Харилцаанаас үүсэх үр дагавар
- Хэлний харилцаанд эерэг, сөргөөр нөлөөлөх хүчин зүйлс
|
- Бусдыг хүлээцтэй сонсох, харилцагчаа ойлгох, харилцан ярилцах, эелдэгээр татгалзах
- Үгэн бус харилцааны чадвар/хүний нүүрний хувирал, дууны өнгө, гарын хөдөлгөөн, дохио зангаа г.м/
- Буруу харилцаанаас гарч болох сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэх
- Эх хэлээрээ зөв боловсон харилцах, уламжлалт мэндчилгээ, ёслол хүндэтгэлийн үг хэллэгээс суралцах
|
- Хүмүүстэй зөв боловсон мэндлэх, харилцах
- Өөрийн санаа бодол, мэдрэмжээ тодорхой байдлаар илэрхийлж,өөрийгөө бүрэн ойлгуулж чадах
- Аливаа зүйлийг буруу зөрүү ойлгохоос сэргийлэх ба бусад хүмүүс болон нөхцөл байдлыг зөв ойлгох
- Хүндэтгэл, ерөөлийн үгийг хэрэглэж, этгээд, бүдүүлэг, сул үг зэргийг хэрэглэхгүй байх
|
Төлөвлөлт
|
- Цаглабар (календарь)
- Өдрийн дэглэм
- Цаг ашиглалт
- Хувийн зохион байгуулалт
- Ойрын ба ирээдүйн төлөвлөгөө
|
- Цаг хугацааны хэмжүүр, цаглабар ашиглах
- Цагийн зөв зохицуулалт
- Төлөвлөх болон төлөвлөхгүй байхын давуу ба сул талыг ялгах
- Өдөр тутмын ба ирээдүйгээ төлөвлөж сурах
|
- Цагийн үнэ цэнийг мэдрэх, цагийг үр дүнтэй өнгөрөөх, хэрэгцээт зүйлдээ цаг гаргах
- Өдөр тутмын ажлаа төлөвлөх, хугацаанд нь биелүүлэх
- Ирээдүйн төлөвлөгөөгөө гаргах, хэрэгжүүлэх
|
Мөрөөдөл
|
- Амьдралын зорилго, зорилт
|
- Ирээдүйн зорилго зорилтоо тодорхойлох, хэрэгжүүлэх
|
- Ирээдүйдээ итгэлтэй зорилготой амьдрах өөрийгөө хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулах
|
Өрхийн үйлдвэрлэл
|
- Эсгий болон арьс ширэн, зүймэл эдлэл
- Үндэсний хувцас
- Хүнсний ногоо, жимс жимсгэнэ
- Фермерийн аж ахуй
|
- Ноосны төрөл онцлогыг мэдэх, эсгий эдлэл хийх арга аргачлалыг сурах
- Үндэсний хувцас, эдлэл хийх
- Тодорхой бүтээгдэхүүнийг хийхэд шаардлагатай түүхий эдийн орц хэмжээг уншиж ойлгох, тооцох, борлуулах, өртгийг тооцоолох
|
- Бүтээгдэхүүний ур хийц, өнгө, үзэмжийг улам боловсронгуй болгох
- Байгалын цэвэр хүнсний ногоо, жимс жимсгэнэ өдөр тутам хоол хүнсэндээ хэрэглэх
- Фермерийн аж ахуйн төрлийг олшруулж, үүлдэр угсааг сайжруулах
|
Мал аж ахуй
|
- Малыг таних
- Малын өвчин
- Мал үржүүлэг
- Малын гаралтай бүтээгдэхүүн- эрүүл хүнс
- Малын гаралтай бүтээгдэхүүний зах зээл
- Малын тоног хэрэгсэл
|
- Дөрвөн улирлын мал маллагаанд анхаарах зүйлсийг нэрлэх
- Малыг эрүүл байлгах
- Малын өвчинг ялгах
- Дайвар бүтээгдэхүүнийг хэрэглэх,түүний эрүүл мэндийн ач холбогдол
- Сүү цагаан идээ хийх уламжлалт аргад суралцах
- Малын гаралтай түүхий эд боловсруулдаг уламжлалт аргуудыг судлах, оновчтой аргыг сонгож хэрэглэх
|
- Малын өвчин эмгэгийг таних чадвартай болох
- Малын зүсийг нэрлэх
- Төл бүрийг мал болгох арга туршлагатай болсон байх
- Малын сэг зэмийг зайлуулах арга, туршлагатай болсон байх
- Малын дайвар бүтээгдэхүүн, сүү цагаан идээг зөв боловсруулж хүнсэндээ хэрэглэх
- Малын гаралтай түүхий эдийг боловсруулж ашиглах
- Малын тоног хэрэгслийг уламжлалт болон дэвшилтэт аргаар хийх
|
Өрхийн төсөв санхүү
|
- Өрхийн орлого, зарлага
- Хуримтлал
- Төсөл бичих арга
- Үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө
|
- Өрхийн орлого, зарлагаа тооцоолох
- Төсөл, түүний бүтэц, бүрэлдэхүүн хэсгүүдтэй танилцах, боловсруулах, ашиг,орлого, татварын хэмжээг тооцох
- Орон сууц, хашаа байшин, газар эзэмших, өмчлөх
|
- Өрхийн орлого, зарлагаа үндэслэн хэрэглээндээ хяналт тавих
- Өрхийн болон орон нутгийн онцлогтой жижиг үйлдвэрлэл эрхлэх бизнес төсөл, төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлж эхлэх
- Хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг ашиглах эргэлтэнд оруулж ашиглах
|
Эрүүл ахуй
|
- Хүний биеийн өсөлт хөгжил,бүтэц, үйл ажиллагаа
- Амны хөндийн эрүүл ахуй
- Өдөр тутмын хувийн ариун цэвэр, гоо сайхнаа сахих
- Эрүүл хүнс ба зөв хооллолт
- Хоол хүнсний зохилдлого, бие махбодид хэрэгцээтэй эрдэс бодис
|
- Эрхтэн тогтолцооны бүтэц, үйл ажиллагааг биеийн өсөлт хөгжилттэй холбоотойгоор сэтгэл санаанд гарах өөрчлөлтөө ойлгох
- Биеийнхээ онцлогт тохирсон бүтээгдэхүүнийг зөв сонгох
- Хоол, хүнсийг боловсруулах, бэлтгэх
- Өрхийн 7 хоногийн хоолны цэс гаргах, нэр төрлийг олшруулах
|
- Хувийн ариун цэврийн хэрэгслээ бусадтай сольж хэрэглэхгүй байх
- Биеийнхээ онцлогт тохирсон бүтээгдэхүүнийг зөв хэрэглэх
- Хоол хүнсийг бэлтгэн боловсруулах уламжлалыг хадгалах, хөгжүүлэх
- Хүнсний бүтээгдэхүүн сонгохдоо шошго уншиж, хугацааг харж занших
- Хоолны хордлогод орохгүй байх
|
Эрүүл бие
|
- Хүнсний бүтээгдэхүүний сонголт, аюулгүй байдал ба хадгалалт
- Хөдөлгөөний ач холбогдол
- Дасгал хөдөлгөөн хийхэд баримтлах зарчим
- Нар, ус, агаараар биеэ чийрэгжүүлэх
- Зүрх судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх тухай
- Чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай
- Хорт хавдраас сэргийлэх тухай
- Шар болон сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай
- ХДХВ/ДОХ өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай
- Бруцелёз өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай
- Анхны тусламжийг хэрхэн зөв үзүүлэх тухай
|
- Хүнсний бүтээгдэхүүнийг зөв сонгох, хадгалах
- Буруу хооллолтоос үүсэх сөрөг үр дагаврыг тайлбарлах, урьдчилан сэргийлэх
- Эрүүл, чийрэг байх, гоо сайхнаа хадгалахад чиглэсэн дасгал хөдөлгөөнийг сонгож, хэрэглэх
- Дасгал хөдөлгөөний ач холбогдлыг бусдад тайлбарлах, сурталчлах
- Биеэ чийрэгжүүлэх аргуудыг эзэмших
- Даралт ихдэлтээс урьдчилан сэргийлэх, хэмжих тухай
- Зүрхний шигдээсийн үед авах арга хэмжээ, хэрхэн урьдчилан сэргийлэх
- Архи тамхины хэрэглээг хориглох
- Урьдчилан сэргийлэх аргуудын тухай
- Илрүүлэг үзлэгийн ач холбогдол
- Осол гэмтлийн болон түлэгдсэн, хахсан үед авах арга хэмжээ
- Зүрх амьсгалын үйл ажиллагаа зогссон тохиолдолд
|
- Өөрт тохирсон дасгал хөдөлгөөнийг сонгох, зөв гүйцэтгэх талаар зөвлөгөө авдаг байх
- Дасгал хөдөлгөөнийг хийж хэвшсэн байх
- Бие бялдрын үндсэн үзүүлэлтээ хянаж, хэвийн байлгахад анхаардаг байх
- Орчин үеийн багаж хэрэгслүүдийг зөв хэрэглэх
- Эрүүл мэндэд хор нөлөө учруулахуйц хоол хүнс хэрэглэхгүй байх
- Хоол хүнсний эрүүл ахуйн шаардлагыг хангаж зөв зохистой хэрэглэх
- Мал, амьтнаас хүнд халдварладаг өвчнөөс өөрийгөө хамгаалах
- Уламжлалт эмчилгээний арга ухааныг хэрэглэж занших
- Эмнэлэгийн анхан шатны байгууллагаа мэддэг байх
|
Эрүүл орчин
|
- Гэр орны болон ажлын байрны ариун цэвэр
- Агааржуулалт
- Гэрэлтүүлэг
- Тоосжилт
- Ахуйн осол гэмтэл, гэмтлийн үед авах арга хэмжээ
- Ариун цэврийн бодис, хэрэгслүүд
|
- Гэртээ буюу амьдарч буй газраа цэвэр, эрүүл орчинг бүрдүүлэх аргад суралцах
- Гэр орноо агааржуулж байх
- Гэрэлтүүлгийг зөв хэрэглэх
- Тоосноос үүсдэг өвчнөөс урьдчилан сэргийлэх аргыг эзэмших
- Ахуйн осол, гэмтлээс сэргийлэх арга замыг эзэмших, анхны тусламж үзүүлэх арга барилд суралцсан байх
- Ариун цэврийн бодисыг сонгож, зааврын дагуу аюулгүй хэрэглэх
|
- Амьдарч, ажиллаж буй газартаа цэвэр, эрүүл орчин бүрдүүлэх
- Өдөр болгон цэвэр агаар оруулах
- Байгалийн гэрэл, чийдэнг зөв ашиглах
- Ариун цэврийн бодисуудыг зөв сонгож, бохир орчинд цэвэрлэгээг тогтмол хийх
- Ахуйн ослын үед анхны тусламж үзүүлэхэд шаардлагатай эм, багаж хэрэгслийг тогтмол байлгаж, шаардлагатай үед хэрэглэх
|
Үнэлгээ:
- Би хэн бэ гэдгээ тодорхойлох, өөрийгөө нээж чадсанаар бусдад өөрийгөө танихын ач холбогдлыг ойлгуулах нөлөөллийн ажлуудыг хийдэг байх
- Өөртөө итгэлтэй ба итгэлгүй зан, өөрийн бусдаас ялгарах онцлог, давуу талаа илэрхийлэх чадварт суралцсанаар бусад хүмүүст ач холбогдлыг таниулж итгэл үнэмшил төрүүлэх
- Амьдралын зорилгоо тодорхойлж, төлөвлөх чадварт суралцаж тодорхой үр дүнд хүрсэн байх
- Гарч болзошгүй саад бэрхшээлээс сэргийлэх, өөрийгөө хамгаалах чадвар эзэмшсэн байх
- Жимс жимсгэнэ түүх, хадгалах аргад суралцах
- Хоол хүнсний сав баглаа боодол дээрх хадгалалтын болон үйлдвэрлэсэн хугацааг таньж мэдэх
- Эрүүл мэндэд хортой элементүүдийг мэддэг байх, бусдад тайлбарлаж чаддаг байх
- Шавьж амьтан устгах, хүний биед үзүүлэх нөлөө, хорыг хэрэглэх зааварчилгаа уншдаг байх
- Эрүүл хүнс хэрэглэн, эрүүл амьдрах хэвшилтэй болж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвдсөн нөхцөлд эмнэлгийн үйлчилгээг хүртэж чаддаг болох
- Өөрийн эрүүл мэндийг хамгаалахын ач холбогдлыг мэдэж, ойлгосноор бусдад цэгцтэй ярьж тайлбарлах, урьдчилан сэргийлэх аргыг хэлэх, энэ талаар гарсан гарын авлага, ном, хэвлэмэл материалыг унших
- Халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчний талаарх мэдээллийг унших, бусдад ярих, тайлбарлах
- Архи, тамхи, мансууруулах бодис хэрэглэх буруу зуршлын талаар байгаа материалыг унших, бусдад ярих
- Хоолонд орох материалын орц тохируулах, хоол хийх жор унших, түүний дагуу хийх
- Хүнсний барааны шошго унших, найрлага, үйлдвэрлэсэн улс, хадгалалтын болон хүчинтэй хугацааг харж, сонголтоо зөв хийж сурсан байх
- Хоолны дуршил буурах, хэт их идэх, хоолны хордлогын эмгэгүүдийг нэрлэх, сэргийлэх аргуудыг нэрлэж мэдэх
- Бусдад хөдөлгөөний ач холбогдол, нар, ус, агаараар биеэ чийрэгжүүлэх аргыг хэлэх, өөрт тохирсон биеэ чийрэгжүүлэх хөтөлбөр бичих
- Гэр орон, ажлын байрны ариун цэвэр, агааржуулалт, гэрэлтүүлэг хүний эрүүл мэндэд ямар ач холбогдолтойг ярих
- Харшлын өвчин юунаас үүсдэг, хэрхэн урьдчилан сэргийлэх, туссан үед авах арга хэмжээний талаар мэдэж бусдад зөвлөмж өгч чаддаг байх
- Ахуйн хэрэгсэл, бодисыг зөв хэрэглэх заавар, тэмдэглэгээг уншиж өөрийн амьдрал ахуйдаа хэрэглэж сурсан байх
|